Цар тахалтай тэмцэхэд Монгол улсын их сургууль ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна
Монгол улсын их сургууль (MУИС)-ийн санаачлагаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө. Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцонд шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.