ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

ДЭМБ-ын НДББ-ээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Болор 2020” ээлжит дасгал сургуулилтад ДЭМБ, ЭМЯ,  ХӨСҮТ-ийн Дархлажуулалтын албаны эмч, мэргэжилтнүүд амжилттай оролцлоо.

Дасгал сургуулилт нь гишүүн орнуудын ОУЭМД-ийн чадавхийг дадлагажуулах, турших, суралцахад нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах тогтолцоог тасралтгүй сайжруулах үр дүнтэй арга юм.

Манай улс цартахлын вакциныг шуурхай түгээх, дархлаажуулах төлөвлөгөөг энэ оны 7 дугаар сард боловсруулж, шинэчилсэн. Энэ төлөвлөгөөний  бүрэлдэхүүнд багтсан эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр дасгал сургуулилт хийгдлээ. Дасгал сургуулилт нь цартахлын  үед, улс орнууд коронавируст халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа цаг үетэй зэрэгцэн зохион байгуулсан нь ач холбогдолтой.

Вакцинжуулалт нь олон нийтийг халдварт өвчнөөс хамгаалах баталгаатай, энгийн, үр дүнтэй арга бөгөөд энэхүү цартахал болон бусад дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн гол хэрэгсэл юм. Одоогийн байдлаар дэлхий дахинд коронавируст халдварын/COVID-19/-ын эсрэг хоёр зуу гаруй вакциныг боловсруулж байгаа бөгөөд бусад вакцины адил аюулгүй байдлын стандартад нийцүүлэн боловсруулж байна.