Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ
Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ
"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийхтэй холбоотой зонхилон тохиолдох асуулт/хариултууд
Асуулт1: Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?
Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.
Асуулт2: Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?
Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Сүрьеэгийн тухай түгээмэл асуулт, хариулт
Асуулт1: Сүрьеэ гэж ямар өвчин бэ?
Хариулт1: Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.
Асуулт2: Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?
НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах Үндэсний сургалт 2019 оны тавдугаар сарын 9-ны өдөр ЭМЯ-ны хурлын танхимд эхэллээ. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцож үг хэллээ.
Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжрууулах, мэргэжлийн суургалтыг зохион байгуулах бүсийн Р53 төслийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж гардууллаа.
Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулалтад ХӨСҮТ амжилттай оролцож байна.
Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд явагдаж байна.
Гамшгаас хамгаалах сургалтыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
ХӨСҮТийн тандалт, эмнэлзүй, эм зүй, хүний нөөцийн төлөөлөл болох нийт 12 мэргэжилтний баг 4р сарын 15-19ний хооронд БНСУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвд ажиллаж байна.
ХӨСҮТ-д Баянзүрх дүүргийн газар хөдлөлтийн үеийн гамшгийн бэлэн байдлын сургуулилтад боллоо.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төхк-ийн зүүн түгээх төв, ХӨСҮТ, Энэрэл эмнэлэг, Баянзүрх эмнэлэг хамтран газар хөдлөлтийн үеийн гамшгийн бэлэн байдлын дасгал сургуулилтад болж өнгөрлөө.
Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтны ажлын байранд урьж байна. |
Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ
Ханган нийлүүлэлт хариуцсан ажилтан нь дараах үүргийг тусгайлан хүлээх бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ” болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлыг гүйцэтгэнэ.
ХӨСҮТ-ийн биоаюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан ажлын хэсэг газар дээр нь ирж танилцлаа.