picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 10-р сарын 05, Лхагва гариг, 16:26

Хамрын ханиад, шуухитнаа, түүнээс сэргийлэх, эмчлэх энгийн аргууд

     Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстанд халдварлан үрэвсүүлж, цочироосоноос түүнийг цэвэрлэн, салс шүүрэл ялгаруулсаны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг. Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэйба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхижин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг.

Энэ бол эмгэг төрөгчийг эсэргүүцсэн биемахбодийн хэвийн дархлааны урвал бөгөөд ямар нэгэн атибиотик хэрэглэх шаардлагагүй.

    Урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сахих, нус цэрээ ил задгай хаяхгүй, халдвартай хүнээс зайлсхийх, бохир, хүйтэн агаар шууд амьсгалахгүй, даарахгүй, хувцас, гэр байр, ажлын газрын дулааныг тохируулах хэрэгтэй.

Хамрын ханиад, шуухитнаа туссан үед дараах энгийн аргуудаас өөрсдөө сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

1. Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.

2. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг  хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.

3. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.

4. Мөн иодийг  шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.

6. Улаан манжинг чанаж,  шүүсийг нь халуун  ууна.

7. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.

8. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж  хутгаад ам, хамрыг зайлна.

9. Орос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.

11. Стакан  халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.

12. Чацарганытос 30 гр, календулынуусмал 20 гр, какао 15 гр, зөгийн бал10 гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ давуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ.

13. 250 мл усанд  эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг  хийж буцалган, өдөрт 2-3  удаа хамрыг зайлж угаана.

 

ХӨСҮТ эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгж

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он