picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 10-р сарын 10, Даваа гариг, 12:22

Дархлаажуулалт     

Менингококкт халдварын эсрэг дархлаажуулалт        

Менингококкт халдварын хэтийн төлвөөс дүгнэлт хийхэд өвчлөл нэмэгдэх  хандалгатай байгааг харгалзан Дархлаажуулалтын тухай хуулийн 11.1 заалт, “Менингококкт  халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 37 тоот тушаалын заалтын үндэслэн нягтрал ихтэй оюутны дотуур байранд амьдарч буй оюутнууд, цэргийн хуаран буюу хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 16-аас дээш насны сурагчдыг тархвар судлалын заалтаар вакцинжуулах арга хэмжээ орон даяар зохион байгуулагдаж байна.

Улиралын томуугийн вакцинаар дархлаажуулж байна

Улиралын томуугийн вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурындархлаажуулалтыкабинетэд тарьж байна.

Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2011-2012 оны томуугийн улиралд хэрэглэхийг зөвлөмж болгож буй томуугийн вирүсийн гурван дэд хэвшинжийг агуулсан найрлагтай. Томуугийн дэгдэлтээс сэргийлэх зорилгоор дэгдэлт эхлэхээс 1-2 сарын өмнө 3-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгсдэд, 1 удаа булчинд тарьж сэргийлнэ.

Вакцинжуулалтад хамруулах хүн амын бүлэг: Томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өвчлөмтгий өндөр настан, хүүхдүүд, бусад эрсдэлтэй хүмүүсийг хамруулах

Хориглох заалт: Халуунтай, томуугийн хамшинжтэй болон цочмог өвчний үед, архаг өвчний сэдрэлтийн үе, вакцины найрлагад орсон бодисууд болон өндөгний уурагт харшилтай, эпилепси, мэдрэлийн эмгэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдэд тарьж болохгүй. Иммуноглобулиноос сарын зайтай тарина.

Үнэ 10.000 төгрөг. Ажлын өдөрт 9.00-15.00 цагт үйлчилж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  11-453849 лавлана уу.

 

ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он