Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Курс, дамжаа, сургалтын төвүүдэд зориулав)

  • Биеийн халуун үзэх

  • Амны хаалт зүүх

  • Аль болох цахим сургалт хийх

  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах

  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх

  • Анги, танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

  • 2 цаг тутамд агаар сэлгэх

  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх

  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх

  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх

  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх

  • Хүн хоорондын зай барих (1-1.5 метр)

  • Анги, танхимд хооллохгүй байх

  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах

  • Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт)