picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Менингококкт халдвараас сэргийлье!

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, гэрлийн мэдрэгшил нэмэгдэх шинжээр илэрдэг нянгийн шалтгаант цочмог халдварт өвчин юм.  Үүсгэгч: Neisseria meningitides гэх менингококк нь грам сөрөг, диплококк.

Дамжин тархах зам: Өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэр, салстын халдвартай хүний хамар залгиураас ялгарах агаарын дуслаар дамжин халдвар тархах бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг.  

Халдварын үед илрэх шинж тэмдэг

 

Өвчин огцом өндөр халуурах /38 хэмээс дээш/ толгой өвдөх, бөөлжих, хүзүү хөших, ухаан санаа самуурах, царай цонхийх, цочромтхой болох, татах биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, бага насны хүүхэд гэнэт чарлаж уйлах, арьсан дээр улаан цусархаг тууралт гарах, 1-ээс доош насны хүүхдэд зулай чинэрэх зэрэг байна. 

 Урьдчилан сэргийлэх:

 Хүн бүр амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх аргад суралцан өглөө, оройд хоолойгоо тогтмол зайлах.

 Витаминаар баялаг илчлэг сайтай хоол хүнс, халуун сүү, аарцыг тогтмол  хэрэглэх.

 Улирлын байдалд тохируулан хувцаслаж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.

 Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж      хэвших.

 ХӨСҮТ-ийн сайн дурын кабинетад хандан, Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах.

Хэрэв гэр,орон, сургууль,цэцэрлэгээс менингококкт халдвараар хүн өвчилсөнтохиолдолд:

  • Хавьтагсад Урьдчилан сэргийлэх эмийн 1 удаагийн тунг уух /ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасгийн эмчийн хяналтандор/
  • Өрхийн эмчийн хяналтанд 10 хоног байж,дээр дурьдсан шинж  тэмдгүүдээс илэрвэл эмчид яаралтай хандах.
  •  Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
  • Гэр бүлийн гишүүд  гэртээ 3-5 хоног гэрээс гарахгүй байж,өрхийн эмчийн бичсэн эмчилгээг зохих журмын дагуу хийх.

Анхааруулга!

Менингококкт халдварын үед маш богино хугацаанд үгдэрч, хүндрэх ба амь нас эрсдэх аюултай тул шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

СБД-ийн хүүхдийн түргэн 350793,

 БГД-ийн хүүхдийн түргэн 362539,

Чингэлтэй дүүргийн түргэн 70110716,

Хан-Уул дүүрийн хүүхдийн түргэн 341003,

Налайх дүүргийн түргэн 70233464,

Насанд хүрэгчдийн түргэн УБ хотод 103, орон нутагт аймгийн код 103    

 

ХҮҮХДЭЭ МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ

Менингококкт халдвараас сэргийлье!

Менингококкт халдварын үүсгэгч нь эмзэг бичил биетэн учраас түүний үржиж олшроход тодорхой дулаан /36-37 хэм/ шаардагддаг бөгөөд  хамгийн тохиромжтой нөхцөл нь хүний хамар залгиурын салст юм. Мэнэн бөм нь хүний биед нэвтрэн орч хамар залгиурт 2-8 хоног байдаг. Иймээс хамгийн энгийн ач холбогдолтой урьдчилан сэргийлэх арга нь хоолой цэвэршүүлэх арга юм.

Давсны 5%-ийн уусмал:

95мл усанд 5гр давс уусгаж бэлтгэнэ. Найруулаад тэр даруйд нь зайлах. 

 

 

Содын уусмал бэлтгэх:

100 мл усанд 2.0 гр сод хийж уусгаж бэлтгэнэ.

Найруулаад тэр даруйд нь зайлах. 

 

 

Сармисны уусмал бэлтгэх:

4-5  хумс сармисыг нунтаглан, 500 мл буцалсан халуун усанд хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна.

 

Царвангийн уусмал:

1 литр усанд 50 гр царван 15-20 минут буцалгаж, шүүгээд 5 литр усанд шингэлж бэлтгэж, ердийн нөхцөлд 7 хүртэл хоног байлгаж хэрэглэнэ.

 

 

Фурациллины уусмал:

Эмийн сангаар зарагдаж байгаа ба зааврын дагуу  зайлна.

Тамедины уусмал: Эмийн сангаар зарагдаж байгаа ба зааврын дагуу  зайлна. 

Дээрхи уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлна. 

 

Зайлах аргачлал:

Өглөө босоод, орой унтахын өмнөуусмалыг амандаа нэг балгаад толгойгоо гэдийлгэж,  хамраар амьсгалаа аваад  амаар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг  10-16 удаа хийнэ /зайлах уусмалын зааврыг харах/ 3-4 хоног зайлсаны дараа уусмалаа сольж 10-14 хоног зайлж хэрэглэнэ.

 

ХӨСҮТ

 

 

 

 

 

 

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он