picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Иргэдэд өгөх зөвлөмж

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлнэ үү:

  1. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах)зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
  2. 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
  3. А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.
  4. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
  5. Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.
  6. Амны хаалт зүүх,
  7. Гараа савандаж угаах нь зүйтэй.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлнэ үү:

  1. Oлон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч олон хүн цугласан газраар явахгүй байх,
  2. Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
  3. Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохоо, суга руугаа ханиалгах, амны хаалтыг тогтмол хэрэглэж 2 цаг тутамд солих,
  4. Нүд, ам, хамрын салстаар томуу халдах учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
  5. Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
  6. Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж, эмчид хандаж зөвлөгөө авах.

Салхинцэцэг өвчнөөс сэргийлэхэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлнэ үү:

  1. Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа, агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийх, агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашиглах, 0,5%-ийн угаагч бодисын холимог бүхий 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар халдваргүйжүүлэх
  2. Гал тогооны аяга халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг буцалгаж  ариутгах
  3. Улирлын байдалд тохируулан, даарч хөрөхгүй, дулаан хувцаслах,
  4. Биеийн эсэргүүцлийг сайжруулах витаминлаг, илчлэг сайтай хоол хүнс тогтмол цагт хэрэглэх
  5. Амны хаалт зүүх
  6. Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах. (Амны хөндий, хоолой зайлах уусмал, бэлтгэх, хэрэглэх арга)
  • Сармисны  уусмал бэлтгэх заавар:  500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс  сармисыг хийгээд 5 минутын дараа ам, хоолойг зайлна.
  • 2%-ийн содын уусмал бэлтгэх заавар: 100 грамм бүлээн усанд 2 гр (цайны халбаганы тал) хийж найруулан тэр даруйд нь ам, хоолойг зайлна.
  • 5%-ийн  давсны  уусмал бэлтгэх заавар: 100 грамм усанд 5 гр(цайны халбага) хоолны давс буюу жамц  давс  хийж, найруулан тэр даруйд нь ам, хоолойг зайлна.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он