![]() |
![]() |
![]() |
2017 оны 3-р сарын 13, Даваа гариг, 17:09 |
Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс “Нийгмийн эрүүл мэндийн сургалт явуулах сургагч багш бэлтгэх”сургалтыг зохион байгууллаа
Тус сургалтанд оролцогчид сайн сургагч багшийн шинжүүд, үгэн болон үгэн бус хэлбэрээр үр дүнтэй харилцаа үүсгэх, сөрөг хандлагатай суралцагчидтай нүүр тулгарах үед шийдвэрлэх арга зам, сургалтын үр дүнг сайжруулах, сургалтын хэлбэрийг хэрхэн оновчтой сонгох, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга барил, сургалт явуулах алтан дүрэм, сургалтыг хэрхэн үр дүнтэй явуулах, үнэлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэгт суралцлаа. Цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажлын байрандаа сурсан мэдлэгээ ашиглан ямар ч төрлийн сургалтыг амжилттай зохион байгуулах чадвартай боллоо.
|
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он