ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зарим халдварт өвчнүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар уулзалт зохион байгууллаа.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламжийн эмч нар STREAM судалгааны дэргэдэх Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл (САВ)-тэй хамтран Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад сүрьеэ, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдварууд, менингококкийн халдвар, эдгээрээс хэрхэн сэргийлэх, мөн судалгаа шинжилгээний ажилд олон нийтийн оролцоог хэрхэн хангах талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.