picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 16:50

ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГАА”-НД АЖИЛЛАХ ҮНДСЭН СУДЛААЧИЙГ ШАЛГАРУУЛЖ АВНА

Эрүүл Мэндийн Яамны захиалгаар Улаанбаатар хот болон зарим сонгогдсон аймгуудад явуулах “ХДХВ, Тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа” хийх ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн судлаачийг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

Судалгааны зорилго:

Хүн амын тодорхой бүлгүүдийн дундах ХДХВ, Тэмбүүгийн тархалтыг тогтоож, халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийг тодорхойлоход оршино.

Ажиллах хугацаа: 2017 оны 4 сараас тайлан хүлээлгэж өгөх хүртэл

Үндсэн судлаачийн хийж гүйцэтгэх ажил:

  • Судалгааны нарийвчилсан төлөвлөгөө гаргах
  • Судалгааны удирдах зөвлөлөөс боловсруулсан удирдамжийн хүрээнд судалгааны арга аргачлалыг боловсруулах
  • Боловсруулсан арга аргачлалыг судалгааны удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн хурал болон ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж судалгаа явуулах зөвшөөрлийг авах
  • Батлагдсан арга аргачлалын дагуу судалгааны багт ажиллах хүмүүст сургалт зохион байгуулах
  • Судалгааны мэдээллийг хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор цуглуулах ажлыг удирдах
  • Судалгааны мэдээг нэгтгэн боловсруулалт хийх
  • Судалгааны тайланг бичих
  • Судалгааны үр дүнг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, оролцогч талуудын уулзалт болон эрдмийн зөвлөлд тайлагнах, хүлээлгэн өгөх

Үндсэн судлаачид тавигдах шаардлага:

  • Магистраас доошгүй эрдмийн зэрэг цолтой. Докторын зэрэгтэй бол давуу тал болно
  • Хүн ам, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлийн судалгаанд ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Үндсэн судлаач нь 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж болох ба үүнийг гэрээгээр зохицуулна

Бүрдүүлэх материал:

  • Судалгаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн захидал
  • Их дээд сургууль төгссөн болон эрдмийн зэрэг, цолны дипломын хуулбар
  • Товч намтар
  • Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт, хэвлэгдсэн материалын жагсаалт, хуулбар

Сонирхсон хувь хүн дээрх материалыг бүрдүүлж 2017 оны 2 сарын 10-ны 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.

Жич: Зөвхөн шалгуурт нийцсэн хувь хүнтэй 2017 оны 3 сарын 17-ны дотор эргэн холбоо барих болно.

Материал хүлээн авах: ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тархвар судлаач П.Түмэндэмбэрэл 99054585

Хаяг:  ХӨСҮТ-ийн 1А байр, 23 тоот

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он