Хүүхдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах нь үр дүнтэй байна.
Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааны 2017 оны тайлангийн хурал 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Контенинтал зочид буудалд боллоо. ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Австралийн Мельбурнийн их сургуультай хамтран Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааг 2015 оноос эхлэн хийж байгаа билээ.