Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 02 сарын 19 өдрийн байдлаар/
Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээ /2020 оны 02 сарын 19 өдрийн байдлаар/
ХӨСҮТ-д яаралтай тусламжийн 3 автомашиныг хүлээлгэн өглөө
Монгол улсын Ерөнхий сайд, шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын бэлэн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-д ажиллах үеэр халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн автомашины хүрэлцээ муу, шинэчлэлт хийх шаардлагатай гэсэн хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад тавьсан. Өнөөдөр хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, УАЗ- Фургон маркийн 3 автомашиныг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээлгэн өглөө.
ХӨСҮТ-д 3 ширхэг зөөврийн ЭХО аппаратыг хүлээлгэн өглөө
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох бусад албаны хүмүүс 2020 оны 01 сарын 25-нд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-д ажиллахад тус төвийн эмч, ажилчдаас хүсэлт тавьсаны дагуу шуурхай шийдвэрлэж, 3 ширхэг зөөврийн ЭХО аппаратыг хүлээлгэн өглөө. Түүнээс гадна 2020 оны 2 сард зөөврийн дижитал рентген аппарат, гемодиализын 2 аппаратыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгөхөөр болсон. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг түргэн шуурхай шийдвэрлэсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ЭМЯ-ны хамт олонд тус эмнэлгийн зүгээс талархал дэвшүүлж байна.
Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болж байна
Улаанбаатар хотын болон зарим аймгийн Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Континентал” зочид буудалд болж байна. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Томуугийн Үндэсний нэгжээс зохион байгуулж байгаа энэ уулзалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Томуугийн харуулдан тандалтын нэгжүүд, Ховд, Орхон, Баянхонгор, Увс, Төв, Хэнтий аймгийн томуугийн тандалт хариуцсан тархвар судлагч эмч, Өрхийн Эрүүл иэндийн төвийн дарга, эмч нар оролцож байна.
Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад сурагчдын дунд бэтэг өвчний илрүүлэг хийлээ.
2019 оны 11 дүгээр сарын 5-14-ны хооронд ЗӨСҮТ, ХӨСҮТ, Монголын Хэт авиан оношилгооны нийгэмлэг, Баянхонгор аймгийн ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг хамтран Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад ерөнхий боловсролын сургуулийн 6-16 насны хүүхдүүдийн дунд бэтэг өвчний эрт илрүүлгийг хийж гүйцэтгэлээ. Илрүүлгээр нийт 1977 хүүхдийг хэвлийн хэт авиан оношилгоо, асуумж судалгаанд хамруулж, элэгний бэтэг өвчний нийт 8 тохиолдлыг илрүүлж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэв.
Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал боллоо.
Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо нь дархлаажуулалтын талаар эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (ЭМЯ), Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллага /ХӨСҮТ/, эрүүл мэндийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгөх, олон талын санаа бодлыг тусгасан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус, бие даасан бүтэц юм.