Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж ( Гадуур явахгүй гэрийн дэглэм сахиж байгаа иргэддээ зориулав)

  • Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

  • Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах

  • Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах

  • Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

  • Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

  • Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох

  • Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

  • Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх

  • Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах

  • Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

  • Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах

  • Өдрийн тэмдэглэл хөтлөх

  • Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах

  • Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох

  • Ургийн бичиг хөтлөх

  • Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх

  • Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

  • Жингийн илүүдлээс сэргийлэх

  • Архи, тамхинаас татгалзах