Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид Короновирүст халдвар (COVID-19)-ийг богино хугацаанд илрүүлэх оношлуурыг хандивлалаа
Юуны өмнө цар тахлын хэмжээнд хүрээд буй короновируст халдвар (COVID-19)-н энэ хүнд цаг үед Roche компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Сетунари ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХӨСҮТ-н лабораторид маш чухал хэрэгцээтэй 400 хүний шинжилгээний урвалжаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд туйлын их баяртай байна. Манай эмнэлгийн лабораторийн эмч мэргэжилтнүүд маш ихээр талархан хүлээн авлаа.