Монгол улс 2 жил эмчлэгддэг Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ.
Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55%, манай улсад 63.9% байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн 5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм.